Алагхан дэлхий дээр минь бороо чи зөөлөн шиврээч
Ахиж намайгаа алдахгүй гэсэн шиг хүчтэй тэврээч
Саяхан орсон бороо нь цас болон зөөлөн хаялаад
Сайхан чамдаа би хайрын дуугаа аялаад
Бодлын минь дээрээс бороо чи аядуухан дуслаач
Борхон зүрхийг минь хайрын бороогоор услаач
Хатаж байсан зүрх сэтгэлд бороо орвол сэргэнэ
Хамгийн нандин чамдаа би шувуу болон жиргэнэ
Хүслээр орохгүй бороо нь хаяа дуславал сэтгэл огшино
Хүний энэхэн орчлонд ганцхан чи л миний зүрхийг тогшино
Бороо хайр хоёр тэгхээр нэгэн зэрэг над дээр буу
Борхон чи минь үргэлж надтай хамт үүрд суу
Зарим нэгний сэтгэлд бороо чи ширүүн цутгаач
Зах нь үгүй хайрын дээрээс чи чимээгүй хутгаач
Зөвхөн бидний дээрээс орсон бороо цас боллоо
Зөөлөн орсон цас бороонд би чамайг оллоо
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...