www.s226.blogspot.com

Бидэнтэй нэгдээрэй...

Мөнгөн сарны ганцаардлыг Мянган жил аргадах Мөнхийн гэрэлт од Чамдаа би хайртай Хайр гэдэг нэгэн гуниг Хагацал гэдэг нэгэн гуниг Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа   

2011/12/26

Чамайг санахдаа



Шохоорхол ууу Хайр ууу
Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваамааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байна

Би чамаас гарыг чинь гуйя тэврээч
Би чамаас нүдийг чинь гуйя тэврээя
Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч
Би чамаас зүрхийг чинь гуйя хайрлаач

Анх чамайг хараад
Анхны харцаар дурлаагүй ч гэсэн
Нэг л мэдэхэд чамдаа
Нэг мөсөн дасчихжээ
Мартаж чадахгүйн чамайгаа

Хөөлхнөөгөө санасан тэр орой 2011,12,24

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...