Би цагаан цаасан дээрх хар цэг
Бурханаас далд нуугдсан ганцаардал
Би шөнө биш өдөр гардаг од
Тиймээ би нараар дутсан харанхуй
Тэнгисийн ганц хуурай чулуу
Тэгээд би усаар дутсан мод
Бас чамаар дутсан ганцаардал
Зүрх минь чамайг санан цусаар уйлж
Зүүд минь чамаас холдож хар дарна
Сэтгэл минь ганцаардан гасалж
Согтуу бодол минв чамайг мөрөөднө
Хэнийг ч юм хүлээсэн ганцаардал билээ би
Хайрыг мөрөөдөн суугаа гуниг билээ би
Хайртыгаа хайрлаж чадаагүй уйтгар билээ би
Хүний хүнийг сэтгэлдээ хайрласан ганцаардал билээ би....S226
1 сэтгэгдэл:
Үнэхээр ганцаардсан сэтгэлийн үг байна даа. Битгий шантраарай амжилт хүсье.
Post a Comment
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...