www.s226.blogspot.com

Бидэнтэй нэгдээрэй...

Мөнгөн сарны ганцаардлыг Мянган жил аргадах Мөнхийн гэрэлт од Чамдаа би хайртай Хайр гэдэг нэгэн гуниг Хагацал гэдэг нэгэн гуниг Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа   

2012/03/22

Үгэнд минь чи бүү эргэлзээрэй


Гунганах шувууд өдөө гөвсөн хавраар
Гуниглах сэтгэл цээжээ эгшээх үдшээр
Амраг минь би чамайг дэндүү их санадаг ч
Алдуурч хүсэл минь, тоож бусдыг хардаггүй ээ
Зүс ижилсэж хайр дуулах хүмүүс зөндөө байдаг ч
Зүрх баясгаж сэтгэл хөглөсөн нь зөвхөн чи л байдаг
Алиалан тоглож учиртай инээх нь олон ч
Аюулхай гэрэлтүүлж сэтгэл сэргээх нь ганцхан чи л байдаг
Үнэн шүү хайрт минь үнэн
Үгэнд минь чи бүү эргэлзээрэй....S226

1 сэтгэгдэл:

Соко said...

Үнэн үгтэй шүлэг байна. Хэрэв өөрөө зохиосон бол амжилт хүсье.

Post a Comment

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...