Амраг минь би чамайг дэндүү их санадаг ч
Алдуурч хүсэл минь, тоож бусдыг хардаггүй ээ
Зүс ижилсэж хайр дуулах хүмүүс зөндөө байдаг ч
Зүрх баясгаж сэтгэл хөглөсөн нь зөвхөн чи л байдаг
Алиалан тоглож учиртай инээх нь олон ч
Аюулхай гэрэлтүүлж сэтгэл сэргээх нь ганцхан чи л байдаг
Үнэн шүү хайрт минь үнэн
Үгэнд минь чи бүү эргэлзээрэй....S226
1 сэтгэгдэл:
Үнэн үгтэй шүлэг байна. Хэрэв өөрөө зохиосон бол амжилт хүсье.
Post a Comment
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...